주메뉴로 가기 본문으로 가기 하단으로 가기
Previous

Үржлийн болон шээс ялгаруулах эрхтний тасаг

Next
비뇨의학과메인배너 사진

Урологийн тасагт шээсний суваг, давсагны эмгэг өөрчлөлт, бөөрний дээд булчирхай болон эр бэлэг эрхтэн системийн эмгэг өөрчлөлтийг оношилж, мэс заслын аргаар эмчилдэг. Үүнд шээс ялгаруурах эрхтэн системд багтдаг бөөр, шээсний суваг, давсаг, шээсний сүвнээс гадна эр бэлэг эрхтэн системд багтдаг төмсөг, төмсөгний дайвар булчирхай, үрийн суваг, хуухнаг, шодой, түрүү булчирхайн эмгэг өөрчлөлт хамаарна.

Урологийн тасагт шээс ялгаруурах эрхтэн системд багтдаг бөөр, бөөрний дээд булчирхай, шээсний суваг, давсаг, шээсний сүв болон эр бэлэг эрхтэн системд багтдаг төмсөг, төмсөгний дайвар булчирхай, эр бэлгийн эс гадагшлах суваг, хуухнагийн эмгэг өөрчлөлтийг оношилж, эмчилдэг. Өнөөгийн нийгэмд өвчлөлийн тохиолдол нилээд өсч байгаа түрүү булчирхайн эмгэг өөрчлөлт болон шээс ялгаруулах эрхтний хавдар, шээсний замын эмгэг, эмэгтэйчүүдийн шээс, бэлгийн замын өвчнийг эмчлээд зогсохгүй өвчтөний амьдралын чанарын үзүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн мэс засал, эрхтний үйл ажиллагааг хадгалан, сэргээх нь нэн чухал болж байна.

1968 онд Солонгосын Анагаахын Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн харъяа Соншим эмнэлгийг байгуулагдахад Урологийн тасаг нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 1971 оны 12 сард Жүн-Ан Анагаах Ухааны Их Сургуулийн харъяа эмнэлэг болж өөрчлөгдсөнөөр урологийн тасгийн шав тавигдсан юм. Солонгосын анхны хиймэл шодой шилжүүлэн суулгах мэс заслыг хийж, чулууг гаднаас нь цохилт хийж гаргах эмчилгээний тасаг ажиллуулан, Эрүүл мэнд, халамж, гэр бүлийн яамнаас ‘Хорт хавдрын эмчилгээний шинэ арга технологи нэвтрүүлснийг хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах эмнэлгээр шалгаруулав(Шээс, бэлгийн замын эрхтэн тогтолцоо)’, Эрүүл мэнд, халамж, гэр бүлийн яамнаас итгэмжлэгдсэн шээс бэлгийн замын эмгэг судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгээр тус тус шалгарав. Саяхан Da Vinci surgical system буюу робот мэс заслын аргыг нэвтрүүлж, шээс бэлгийн замын эрхтэн тогтолцооны эмгэг судлалын салбарт “солонгосын анхны” гэсэн тодотголтой маш олон дэвшилтэт технологийг нэвтрүүлж байна.

Жүн-Ан их сургуулийн урологийн тэнхим солонгост анх удаа шээсний замын эрхтэн тогтолцооны чулууг гаднаас нь цохилт хийж гаргах эмчилгээг нэвтрүүлснээр нээлттэй мэс засал хийхгүйгээр чулуу авах шинэ арга барилд хүргэсэн. Энэ салбарт солонгосын хэмжээнд хамгийн арвин туршлагатай шээсний замын эрхтний чулуужилт судлалын төв ажиллаж байна. Мөн солонгосын хамгийн анхны хиймэл шодой шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай гүйцэтгэж, эр бэлэг эрхтэн судлалын хөгжилд багагүй хувь нэмэр оруулсан бөгөөд энэ салбартаа хамгийн арвин туршлагатай бөгөөд дээд зэргийн ур чадвартай боловсон хүчний бүрэлдэхүүнтэй. Анагаахын ухааны салбарын хамгийн орчин үеийн технологи болох робот мэс заслын аппаратыг урологийн эрхтний хавдар(түрүү булчирхай, бөөр, давсагны хорт хавдар) болон эмгэг өөрчлөлт(бөөрний тэвшинцэр, шээсний сувгийн бөглөрөл, түрүү булчирхайн томрол)-н эмчилгээнд ашиглаж байна. Жүн-Ан их сургуулийн эмнэлгийн урологийн тасгийн нарийн мэргэшсэн эмч нар маш олон улсын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судалгааны ажлын үр дүнд тулгуурласан хамгийн сүүлийн үеийн эмчилгээний аргыг өвчтний биеийн онцлогт тохируулан нарийн мэргэшлийн түвшинд хийж гүйцэтгэж байна.