Анагаахын шинжлэх ухааны нөхөн сэргээх эмчилгээний салбар нь “Аврагдсан алтан амины үнэ цэнийг дээшлүүлнэ” гэсэн философийг баримтладаг.
Анагаахын ухааны нөхөн сэргээх эмчилгээний салбар нь өнөөгийн аж үйлдвэрлэл, зам тээврийн харилцаа өндөр хөгжиж, хүн амын хөгшрөлт нэмэгдэхийн хирээр хэрэгцээ шаардлага нь эрс нэмэгддэг анагаах ухааны салбар юм.
Нөхөн сэргээх эмчилгээний тасагт нугасны гэмтэл, цус харвалтээс үүдэлтэй тархины гэмтэл, хүүхэд, тайруулсан эрхтнийг нөхөн сэргээх эмчилгээ болон өвдөлт намдаах, хөдөлгөөн засах нөхөн сэргээх эмчилгээнүүдийг хийхээс гадна өвчтөний сэтгэл зүйг эмчлэхэд хичээл зүтгэл гарган ажиллаж байна.
Анагаахын шинжлэх ухааны нөхөн сэргээх эмчилгээ салбарыг ерөнхийд нь тулгуур эрхтэн тогтолцоо судлал, нөхөн сэргээх ухаан, электро диагностикийн ухаан гэж 3 салбар шинжлэх ухаанд хуваадаг. Тулгуур эрхтэн тогтолцоо судлал нь сээр нуруу, дөрвөн мөч, булчингийн эрхтэн системийн эмгэг өөрчлөлтөөс үүдэлтэй согог, өвдөлтийг эм, тариа, физик болон дасгал хөдөлгөөний туслах багаж хэрэгслийн тусламжтайгаар мэс заслын бус бүхий л аргаар эмчилдэг.
Анагаахын шинжлэх ухааны нөхөн сэргээх эмчилгээний салбарт төв мэдрэлийн системийн эмгэг, гэмтэл болон захын мэдрэл, булчингийн эрхтэн системийн өвчин эмгэг, өөрөөр хэлбэл тархинд цус харвах, нугасны гэмтэл, тархины саажилт, захын мэдрэлийн үрэвсэл, булчингийн доройтол(дистрофи)-оос үүдэлтэй өвчний хүндрэлийг эмчилж, эрхтэн системийн үйл ажиллагааг сэргээгээд, тулгарч байгаа саад бэрхшээлийг нь бууруулж ердийн амьдралдаа эргэн ороход нь тусалдаг.
Эцэст нь электро диагностикийн салбар ухаан нь электромиографийн шинжилгээгээр дамжуулан булчингийн мэдрэлийн системийн эмгэг өөрчлөлтийг оношилдог салбар шинжлэх ухаан юм.