Ревматизм(rheumatism) гэдэг нэр томъёо нь бүх биеэр урсаж байгаа сөрөг нөлөө бүхий бодис булчин, үе мөчинд өвчин оруулан тулгуур эрхтэн тогтолцоо, цаашлаад бүх биенд өвчин үүсгэх үзэгдлийг нэрлэдэг ерөнхий нэр юм.
Ревма(rheuma) гэдэг нэр томъёог анх Гиппократ 'урсдаг шингэн бодис' гэж тайлбарласан байдаг. Үүнээс үүдэлтэй ревматизм(rheumatism) гэдэг нэр томъёо нь бүх биеэр урсаж байгаа сөрөг нөлөө бүхий шингэн бодис булчин, үе мөчинд өвчин оруулж, тулгуур эрхтэн тогтолцоо болон бүх биед өвчин үүсгэдэг үзэгдлийн ерөнхий нэршил юм. Хөгжингүй орнуудад хэрх өвчин хүнийг тахир дутуу болгодог хамгийн түгээмэл өвчинд тооцогддог архаг өвчин юм. Хэрх өвчтний эмчилгээний зардлын улмаас өвчтөн нийгэм, эдийн засгийн доройтолд орж, асар их сэтгэл санааны дарамтанд ордог. Сүүлийн жилүүдэд солонгосын хүн амын өндөр насжилт огцом өссөний улмаас хэрх өвчний асуудал нийгэм, эдийн засгийн томоохон асуудал болон тавигдаж байна.
Үе мөчний үрэвсэл гэдэг нь ясыг холбосон үений үрэвслийн улмаас яс хавагнаж, халуу дүүгэн өвдөхийг хэлдэг бөгөөд үүнийг өвчин гэж үзэлгүй төрөл бүрийн хэрх өвчний нэг шинж тэмдэг гэж үздэг.
Үе мөчний үрэвсэл үүсгэдэг 100 гаруй өвчин байдаг. Үе мөчний үрэвсэхэд үе мөчөөр халуу дүүгэж, үе мөчинд өвчин орон, улайж, хавдах, хөших, үе мөчний хэвин үйл ажиллагаа алдагдах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Үе мөчний үрэвсэл ихэвчлэн өвдөг, гар хөлийн хуруу болон бугалга, мөр, хүзүү, нуруу, түнхний үенд үүсдэг. Үүний улмаас бүх бие суларч ядаргаанд орохоос гадна булчинд өвчин орж, халуурах, хоолны дуршил буурах, тамир алдах, сэтгэл санааны хямралд орох зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Frequently occurring types of arthritis—osteoarthritis, rheumatoid arthritis, gout, systemic lupus erythematosus, and ankylosing spondylitis—are called the five rheumatic diseases. In addition, there are various types of rheumatic diseases such as Behcet's disease, reactive arthritis, bacterial arthritis, psoriatic arthritis, crystal-induced arthritis (pseudogout), systemic sclerosis (scleroderma), polymyositis, dermatomyositis, relapsing polychondritis, Sjogren syndrome, antiphospholipid syndrome, juvenile rheumatoid arthritis, adult onset Still's disease, systemic vasculitis (polyarteritis nodosa, wegeners granulomatosis, allergic angitis, temporal arteritis, Takayasu's arteritis, Kawasaki disease, etc.), fibromyalgia, polymyalgia rheumatic with giant cell arteritis, and myofascial click pain syndrome. It is difficult to distinguish between these diseases, and they require different treatments.
Үений үрэвсэл, ревматиод, тулай, чонон яр, барьцалдаат спондолит(нурууны үений үрэвсэл) зэрэг үе мөчний үрэвслийн хамгийн их тохиолддог өвчлөлийг үндсэн 5 хэрх өвчин гэж нэрлэдэг. Үүнээс гадна бехчетийн эмгэг, дахидаг үений үрэвсэл, нянгийн гаралтай үений үрэвсэл, үений хуурай үрэвсэл, үений кристал үрэвсэл(хийсвэр тулай), бүх бие хөшиж хатуурах эмгэг(склероз), үсэрхийлдэг булчингийн үрэвсэл, арьсны булчингин үрэвсэл, дахилттай полихондрит, мөгөөрсний үрэвсэл, шегренийн синдром, антифосфолипидын хам шинж, хүүхдийн хэрх өвчин, насанд хүрэгчдийн стиллийн эмгэг, бүх эрхтэн системийн судасны үрэвсэл(артерийн зангилаас судасны үрэвсэл, хүүхдийн вегенерийн хавдар, харшлын гаралтай судасны үрэвсэл, шанааны артерийн судасны үрэвсэл, тагаясугийн артерийн судасны үрэвсэл, кавасакигийн эмгэг г.м), булчинд өвчин орох эмгэг, хэрх өвчний гаралтай булчинд өвчин орох, булгингийн хучуур эдэд өвчин орох зэрэг өвчнүүд байдаг. Эдгээр өвчнийг ялгаж оношлоход тун амаргүй байдаг бөгөөд эмгэг тус бүрийг өөр аргаар эмчилдэг.