Цусны хавдрын тасагт сүүлийн үед солонгост 4 хүний тутмын нэг нь өвчилж байгаа бөгөөд нас баралтаараа 1-р байранд жагсаж байгаа төрөл бүрийн хавдар(төрөл бүрийн дотор эрхтний хорт хавдар болон цусны цагаан бөөмний эмгэг өөрчлөлт, хорт хавдар), тэдгээрээс үүдэлтэй цусны өвчнүүдийг эмчилж байна.
Цусны хорт хавдрын нарийн мэргэжлээр мэргэшсэн, клиникийн арвин туршлагатай эмч нар бусад тасгийн эмч нартай хамтран хорт хавдар, цусны өвчнийг эмчлээд зогсохгүй сургалт, судалгааны ажил дээр байнга ажиллаж байна
Жүн-Ан их сургуулийн эмнэлэг нь эмнэлгийн таатай орчин бүрдсэн хэвтрийн тасаг ажиллуулаад зогсохгүй өвчтнүүд болон тэдний ар гэрийнхний тав тухтай байдлыг хангах үүднээс батлан даалттай өвчтнийг эхэлж бүртгэх систем үйлчлэхээс гадна хэвтрийн тасгийн амралтын өрөө ажиллуулж байна. Түүнчлэн хавдрын төвд цус төлжүүлэх, үүдэл эс шилжүүлэн суулгах кабинет нээн, цусны хавдрын эмчилгээний шинэ аргуудыг эдэвхитэй нэвтрүүлж байна.
Ходоод, бүдүүн гэдэс, уушиг, элэг, хөх, толгой, гүрээ, цөс, нойр булчирхай, шээсний замын эрхтэн зэрэг бүхий л дотор эрхтний хорт хавдрын эмчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийж байна. Чөмөгний үүдэл эсийн хамшинж(myelodysplastic syndrome, MDS), тунгалаг булчирхайн хавдар, чөмөгний хавдрын эмчилгээнээс гадна чөмөгний эс нөхөн төлжүүлэх, эс шилжүүлэн суулгахаас гадна төрөл бүрийн цус багадалтын хам шинж, цус алдалтыг мэргэжлийн өндөр түвшинд оношилж, эмчилдэг.
Хавдрын эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнд тохирсон эмчилгээг хийхийн тулд мэс заслын тасаг, хавдрын туяа эмчилгээний тасаг, эмнэлзүйн лабораторийн тасаг, эмэгтэйчүүдийн тасгийн нарийн мэргэжлийн эмч нартай нягт холбоотой ажилладаг.