Бөөр нь хэрэгцээгүй бодисыг биеэс гадагшлуулж, ус, эрдэс бодис, хүчил, шүлтийн тэнцвэрийг хадгалан, судасны тонусын даавар болон биологийн идэвхит бодисыг ялгаруулж, цусны даралтыг хэвийн нөхцөлд хадгалах зэрэг чухал үүрэг гүйцэтгэдэг эрхтэн юм.
Бөөрний тасагт цус, уурагтай шээс, түүдгэнцэрийн үрэвсэл, бөөрний архаг дутагдал, бөөрний уйланхай, артерийн гепиртензи зэрэг чихрийн шижингээс үүдэлтэй бөөрний эмгэг өөрчлөлтийг эмчилдэг. Бөөрний тасгийн хиймэл бөөр шилжүүлэн суулгах төвд бөөрний дутагдлын эцсийн шатандаа орсон өвчтнүүдийг диализийн аппаратанд оруулж, эмийн эмчилгээ хийхээс гадна бөөр шилжүүлэн суулгахын өмнөх бэлтгэл ажлыг хангахад дэмжлэг үзүүлж байна.