Амьсгалын замын эрхтэн тогтолцоонд хамар, амны хөндий, амьсгалын дээд замын эрхтэн болох мөгөөрсөн хоолой, гуурсан хоолой, амьсгалын доод замын эрхтэн болох уушиг, мөн цээжний хөндий, судас, мэдрэлийн систем, зүрх багтдаг.
Амьсгалын замын эрхтэн тогтолцоо агаараас хүчилтөрөгчийг амьсгалж уушиганд оруулан цусанд шингээгээд, биеийн бүх эд эсэд дамжуулан, давхар ислийн үр дүнд ялгарсан нүүрстөрөгчийн хийг биеэс гадагшлуулдаг.
Амьсгалын замын эрхтэн тогтолцоонд эмгэг өөрчлөлт илэрвэл ханиалгах, цэр гарах, амьсгал давчдах, цээжээр өвдөх, цустай цэр гарах, халуурах, турах, тамир алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Уушиг, харшил судлалын тасагт дээрхи шинж тэмдэг бүхий өвчнийг оношилж, эмчлэхээс гадна амьсгалын замын эмгэг өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг аван ажиллаж байна.
Амьсгалын замын эрхтэнд өвчин үүсгэдэг төрөл бүрийн хүчин зүйл байдаг.
Ерөнхийдөө халдвар, харшил(хамрын харшил, астма, уушигны хурц үрэвсэл, эозон эсийн хам шинж, анафилаксын шок г.м), амьсгалын замын эрхтэн тогтолцооны хавдар, хэрхнээс гаралтай уушигны өвчин, уушиг судасны өвчин, сүрьеэ, уушигны архаг үрэвсэл(бөглөрөл), архаг багтраа(COPD), эпилепси, хүрээлэн буй орчин, мэргэжлээс шалтгаалсан уушигны өвчин, уушигны гялтан хальс, гялтангийн эмгэг, нойронд амьсгал тасалдах эмгэг, амьсгалын дутагдал зэрэг хүнд өвчнүүдийг эмчлэх зорилго тавин ажиллаж байна
Амьсгалын замын эрхтэн тогтолцооны маш олон эмгэг байдаг тул тэдгээрийг оношилж, эмчлэх олон арга байдаг. Хүний биеийн эрхтэн системд үүссэн өвчин ихэвчлэн уушиганд хамгийн түрүүнд илэрдэг тул бусад тасгийн эмч нартай нягт холбоо тогтоон ажиллах шаардлага гардаг бөгөөд мэс засал хийж гүйцэтгэхэд мэргэжлийн зөвлөгөө өгөх чухал үүрэг хүлээн ажилладаг.
Амьсгалын замын эрхтний харшил судлалын тасагт эмчийн асуулга үзлэгээс гадна биеийн ерөнхий шинжилгээ, цус, цэрний шинжилгээ, микробио, уушигны хавдрын зэрэг ерөнхий шинжилгээнээс гадна мөгөөрсөн хоолойн дурангийн мэс ажилбарыг хийдэг. Хамгийн орчин үеийн дэвшилтэт технолгид суурилсан комьпютер томографи, позитрон туяаны комьпютер томограф, соронзон резонанс томограф, цөмийн оношлогооны зэрэг тоног төхөөрөмжүүдийг оношилгоо, эмчилгээндээ ашиглаж байна. Үүнээс гадна доор дурдсан харшил, амьсгалын замын эрхтний харшил судлалын тасгийн нарийн шинжилгээнүүдийг хийж байна.
Харшлын гаралтай нүдний салст бүрхүүлийн үрэсвэл, хамрын харшил, астма, атопигийн антиген илрүүлэх шинжилгээ
Уушигны үйл ажиллагаа тодорхойлох шинжилгээ, бронхидилаторын сорил, гуурсан хоолойн харшлын сорил, уушигны тэлэх чадвар тодорхойлох сорил, ачаалалтай уушиг, зүрхний үйл ажиллагааны чадвар тодорхойлох шинжилгээ
Мөгөөрсөн хоолойн дуран шинжилгээ, мөгөөрсөн хоолойн хэт авиан болон дуран шинжилгээ
Амьсгалын замын эрхтний харшил судлалын тасагт бүх төрлийн өвчин, эмийн хэрэглээний талаар заавар зөвлөгөө өгөхөөс гадна тамхинаас гарах сургалт зохион байгуулж, уушигны хавдрын эрт илрүүлэг шинжилгээнүүдийг хийж байна. Мөн жил тутам нутгийнхаа иргэдэд зориулан харшлын өвчний тухай сургалт, амьсгалын замын харшил судлалын тасгийн эмч нарыг хамруулсан семинари, эрчимт эмчилгээний сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг жил тутамд зохион байгуулж байна.