Манай шүдний хэлбэр засах кабинет өсөлтийн насны хүүхдээс эхлээд бүх насны хүмүүсийн буруу байрлалтай, давхар ургасан шүд болон ясны хэлбэрийг засаад зогсохгүй авагддаг, авагддаггүй аппарат ашиглан шүдний хэлбэр засах эмчилгээнүүдийг хийдэг.
Ихэвчлэн сүүн шүд нь унаагүй, байнгын шүд нь шүдэлж байгаа бага насны хүүхдийн шүдлэлтийг зөв хэлбэржүүлэх, байрлалыг нь засах, шаамий, дөрвөлжин эрүүний хэлбэр засах зорилгоор хийдэг эмчилгээ.
Шүдний гажиг хэлбэр засах, нүүрний хэлбэр засах, хиймэл шүд суулгах зай гаргах зорилгоор хийдэг. Өвчтний биеийн байдлыг харгалзан шүд авах эсэх, эмчилгээнд зарцуулагдах хугацаа, ямар аппарат ашиглахыг шийддэг.
Шаймий, урагшаа түрж гарсан, дөрвөлжин хэлбэртэй эрүү, тэгш хэм нь алдагдсан нүүрний хэлбэрийг засах мэс засалтай хавсарч хийдэг шүдний хэлбэр засах эмчилгээний арга юм. Мөн мэс засал хийхээс өмнө шүдний хэлбэрийг засах юмуу шүдийг авах шаардлагатай тохиолдол ч байдаг.