Шүдний эмчилгээний кабинет нь шүдний тасгийн хамгийн ерөнхий бөгөөд заавал хийх шаардлагатай эмчилгээнүүдийг хийдэг бөгөөд ихэнх өвчнүүдийн шүдний эмнэлэгт хандахад хүргэдэг шүд өвдөх өвчнийг эмчлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Шүдний гоо сайхны үзэмж алдагдах, шүдний зөөлөн эд, шүдний ёзоор(сурвалж)-ын үзүүрийн өвчлөлийг эмчилж шүдний өвчнийг даран, зажлах, хэл ярианы дуудлага, нүүрний гоо сайхныг хуучин байдалд нь эргүүлэн оруулж, өвчтөний амьдралын чанарыг сайжруулахын төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.
Хорхой идсэн шүдний эмчилгээнд хуванцар ломбыг ашиглан шүдийг нөхөн сэргээдэг. Өөрөөр хэлбэл шүдний цөгц, хүзүүвчний цоорлыг нөхөн сэргээхэд ашиглаж байна.
Шүдний хорхойг цэвэрлээд ломбоны материалыг нааж тогтоодог эмчилгээний арга.
Шүдний цоорол мэдрэлд хүрсэн тохиолдолд мэдрэлийг тасалж шүдний цоорхойд ломбо тавьдаг эмчилгээ.
Төрөл бүрийн шалтгааны улмаас шарлаж, өнгө алдсан шүдийг цайруулахад хийдэг мэс ажилбар.