주메뉴로 가기 본문으로 가기 하단으로 가기
Previous

Оношлогооны лабораторийн тасаг

Next
진단검사의학과배너 사진

Оношлогооны лабораторийн тасаг нь цус, шээс зэрэг дээжийг биохими, гемотологи, микробиологи, дархлал судлал, урологи, цөмийн анагаах ухаан, цитогенетикийн зэрэг зохих шинжилгээн дээр үндэслэн өвчнийг оношилж, эрт илрүүлэн, өвчний хэтийн байдлыг тогтоон, өвчний аюулын эрсдлийн үнэлгээ, эмчилгээний үр дүнг тодорхойлдог.

Түүнчлэн цусны банк нь аюулгүй орчинд цус хийлгэх орчноор хангаж, хяналт тавихын зэрэгцээ төрөл бүрийн шинжлгээ, цусны донор, цус болон цусны бүрдэл эдийн донорын үйл ажиллагаа явуулдаг. Оношлогооны лабораторид анагаахын шинжлэх ухааны хамгийн орчин үеийн өндөр мэдлэгтэй мэргэжилтнүүд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан ажиллаж байна.

Лабораторийн мэдээллийн систем(LIS)

Оношлогооны лабораторийн тасаг нь лабораторийн мэдээллийн систем(LIS, Laborator Information System)-ийг нутагшуулснаар шинжилгээний хариуг хурдан шуурхай гаргаж өгч байна.

Үйлчлүүлэгч төвтэй мастер хяналтын удирдлага(уян хатан үйлчилгээ)

  • Хэвийн бус шинжилгээний хариу гарсан тохиолдолд Delta, Panic, Critical value, CRR, AMR-р дамжуулан хэрэглэгчийг шалгаад хариуг мэдэгдэнэ
  • Хэвийн бус шинжилгээний хариуг One step системээр дамжуулан таниулж автоматаар дахин шинжилгээ өгөх болон дахин шинжилгээний Accept хариу гаргах команд.
  • Холбогдох шинжилгээг мастер команд системд оруулаад шинжилгээний лавлагааг дэлгэцэнд гаргаж, хариу тайлж уншаад, тайлан гаргадаг функц.
  • Өмнөх шинжилгээний дэлгэрэнгүй мэдээллийн лавлагаа гаргах болон Trend лавлагааны функц
  • Дахин хийлгэх шинжилгээний нэрээр өвчтний ерөнхий мэдээлэл, шинжилгээний хариуны лавлагаа авах болон дахин шинжилгээ өгөх магадлалын хувийг тооцоолж гаргах функц
  • Засвар оруулсан шинжилгээний хариуны жагсаалтаар өвчтний ерөнхий мэдээлэл, засвар хийхийн өмнөх, засвар хийсний дараахь шинжилгээний хариу, цагийн нөхцөлтэй лавлагаа гаргах функц
  • TAT программыг ашиглан шинжилгээний хариу гарах хугацааг тооцох, анализ хийхийн өмнө, хийх явцад, хийснээс хойш зарцуулагдах хугацааг тооцож гаргах функц
  • Чанарын хяналтын программыг ашиглан тоон болон тэмдэгтээр зэрэг тогтоож хяналт тавих, тоног төхөөрөмжийн хоорондын хамаарлын шинжилгээ, чанарын хяналтын статистикийн функц

SMS мессеж илгээх программыг ашиглан шинжилгээний хариуг шуурхай мэдэгдэх функц

  • Шинжилгээний хариуг SMS мессеж илгээн, өвчтөн шаардлагатай эмчилгээнд шуурхай хамрагдах боломжийг хангаж өгөхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.
  • "2006 оны оношлогооны тасагт шинэ гэрчилгээ олгох хороо”-ны шалгалтаар “Лабораторийн мэдээллийн систем(LIS)”-г хамгийн шилдэг үйлчилгээний систем хэмээн сайшаав.

Чанарын баталгаа(Quality Assurance)

Шинжилгээний зөв хариуг хурдан шуурхай өгөхийн тулд чанарын баталгаа хангасан дотоодын · бусад баталгаажуулалтын шалгалт(дэлгэрэнгүй мэдээллийг доор хавсаргав)-анд жилд 2~5 удаа хамрагдан шинжилгээний хариуны зөрүүг шалгуулан баталгаажуулдаг бөгөөд 2 жил тутамд шалгалтанд орж, шалгалтын хариунаас гадна оношлогооны өрөөний орчин, аюулгүй байдал зэрэг ерөнхий үзүүлэлтээс хамгийн дээд зэргийн үзүүлэлт бүхий оноо авч дотоод·гадаадад хүлээн зөвшөөрөгдсөн .

Солонгосын клиникийн паталогийн шинжилгээний чанарын баталгааны нийгэмлэг (The Korean Association of Quality Assurance for Clinical Pathology)

http://www.lab-qa.org

Кабинетууд

Клиникийн хими судлал, клиникийн бичил биет, цусны оношлогоо, дархлалын ийлдэс судлал, клиник судлал, цусны тө в, дархлааны сорил, эмчилгээ хийлгэх эмийн тун тогтоох сорил(TDM), генетикийн ухаан, эсийн удамшил зүй

CAP(College of American Pathologist) Surveys

http://www.cap.org
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораторийн итгэмжлэлийн систем