Мэдрэлийн мэс заслын тасагт тархины цус харвалт, тархины хавдар, нугасны өвчин, тархины гэмтэл, татаж унах өвчин, дасгал хөдөлгөөний эмгэг, өвдөлт, төрөлхийн гажиг зэрэг хүний амь насанд шууд нөлөөлдөг тархи, нугасны бүхий л эмгэг өөрчлөлтийг эмчилдэг.
Жүн-Ан их сургуулийн эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасагт нарийн мэргэжлийн өндөр мэдлэг, арвин туршлагатай эрдэмтэн профессорууд MRI, тархины мэдрэлийн навигаци, мэс заслын бичил дуран, тархи нугасны дуран зэрэг нь хамгийн орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан өдөр шөнөгүй нойр хоолоо хасан ажиллаж байна.
Манай Жүн-Ан их сургуулийн эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн эмч нар өвчтөнд өөрийн гэр бүлийн гишүүний нэгэн адилаар хандаж, эмчилгээнд хамаг хүчээ дайчлан ажиллаж байна.