Гоо сайхын мэс заслын тасаг нь хүний биеийн гадаад бүтцийн хэлбэрийн төрөлхийн болон олдмол гажиг, согог өөрчлөлтийг засах мэс засал хийдэг анагаах ухааны салбар шинжлэх ухаан юм.
Гоо сайхны мэс заслын тасгийн үйл ажиллагааг дотор нь нөхөн сэргээх эмчилгээ, гоо сайхны эмчилгээний кабинет гэж ангилдаг. Гоо сайхны болон нөхөн сэргээх мэс заслын эмчилгээний ялгааг тодорхой гаргах боломжгүй. Нөхөн сэргээх эмчлгээний туйлын зорилго нь хэлбэрийг засаж, гоо үзэмжийг дээшлүүлэхэд чиглэдэг бөгөөд гоо сайхны мэс засал нь мөн адил гадаад бүтцийн хэлбэрийг нөхөн сэргээхэд чиглэдэг тул аль арга нь эцсийн зорилгод хүрэхэд ач холбогдол өгч байгааг харгалзан гоо сайхны болон нөхөн сэргээх мэс засал гэж ангилдаг.