Эх барих, эмэгтэйчүүдийн тасгийн үйл ажиллагаа нь төрөх тасаг болон эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэн тогтолцооны эмгэг өөрчлөлтийг оношилж, эмчилдэг эмэгтэйчүүдийн тасгийн хэлбэрээр явагддаг. Үйл ажиллагааг нь илүү нарийн задалж үзвэл үргүйдэл, өсвөр насны хүүхэд, ахмад настай хүмүүсийн үзлэг шинжилгээ гэж ангилдаг.
Жүн-Ан их сургуулийн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн тасаг нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төвөөрөө дамжуулан эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны эмгэг өөрчлөлт болон тэдгээрийн бүхий л эмгэг өөрчлөлтийг анхан шатанд нь илрүүлэн эмчилж, One-Stop Service систем болон бусад тасагтай хамтран ажиллах системд холбон хурдан шуурхай үйлчилгээ үзүүлж байна.
Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төвд төрөл бүрийн кабинетууд багтдаг.
Эмэгтэйчүүдийн хавдрын төв, Аарцгийн хөндийн дуран шинжилгээний төв, Үргүйдлийн төв, Цэвэршилт-ясны сийрэгжилтийн төв, Нөхөн үржихүйн төв, Хөхний эмгэг судлалын төв, Өндөр эрсдэлтэй эх, ургийн эмгэг судлалын төв
Манай эмэгтэйчүүдийн тасгийн аарцгийн хөндийн дурангийн кабинет хамгийн дээд зэргийн үйлчилгээ үзүүлдэг. Эмэгтэйчүүдийн тасгийн аарцгийн хөндийн дуран шинжилгээг анагаахын шинжлэх ухааны их сургуулиудаас хамгийн түрүүнд солонгост нэвтрүүлж, хөгжүүлж ирсэн. Жил бүр зохион байгуулдаг сургалт семинари, гадаад дотоодын эрдэм шинжилгээний хурлаар дамжуулан аарцагны хөндийн дурангийн техник, технологийг түгээн дэлгэрүүлэхэд манлайлан ажиллахаас гадна аарцгийн хөндийн дуран шинжилгээ, эмчилгээний ур чадвараараа улсдаа тэргүүлж байна.
Манай эмнэлэгт эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог хорт хавдрыг аарцгын хөндийн дурангийн аппаратаар эмчилж байна.
[Умайн хоргүй хавдар, аденомиоз, эндрометриоз, өндгөвчний уйланхай, умайн салст давхаргын хорт хавдар, умайн хүзүүний хорт хавдар, өндгөвчний хорт хавдар зэрэг]
Манай эмэгтэйчүүдийн хавдар судлалын клиник нь хорт хавдар судлалын төвд харъяалагддаг тул умайн хүзүү, умайн салст давхаргын хавдар, өндгөвчний хорт хавдрын эмчилгээнд хамгийн орчин үеийн техник, технологийг ашигласнаар хэвлийн хөндийн дурангийн мэс засал, нээлттэй мэс засал, цацраг туяаны эмчилгээ, хорт хавдрын эмчилгээний салбарт тэргүүлж байна.
Эмэгтэйчүүдийн тасгийн бас нэг онцлог нь өвчтөн эмнэлэгт хэвтэх шаардлагагүйгээр 'Умайн хоргүй хавдрыг хайлуулах мэс засал' хийдэг. Энэ нь амбулаторид савны хоргүй хавдрыг хайлуулж устгах мэс ажилбар юм.
Эх барих тасагт хэвийн, хүндрэлтэй жирэмсэн эх, ургийн гажиг оношилгоо, ургийн мэс засал, ургийн төрөлхийн согог судлалын төвүүд үйл ажиллагаа явуулдаг. Ургийн төрөлхийн согог судлалын төвд нярайн зүрх, ходоодны эмгэг өөрчлөлтийг анхан шатанд нь мэс заслын аргаар эмчилдэг. Хамгийн орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан эхо шинжилгээ, ургийн ихэсийн шинжилгээ, ургийн хүйн цусны шинжилгээ, ургийн усны шинжилгээнээс гадна FISH-г ашиглан ургийн төрөлхийн согогийг улсын хэмжээнд хамгийн өндөр түвшинд гүйцэтгэж байна. Ургийн уушигны хаван, хэвлийн ус хуралт, шээсний замын эрхтний чулуужилт, ургийн цус багадалт зэрэг эмгэг өөрчлөлтийг эмчилдэг.
Мөн төрөлт нь оройтсон эх, ихэр ураг, жирэмсний хордлого, ургийн дутуу хөгжил(хөгжлийн удаашрал) зэрэг жирэмслэлтийн хүндрэлтэй эхчүүдийг эмнэлгийн хяналтанд оруулж, нярайн эрчимт эмчилгээний тасаг ажиллуулан, төрөлтийн хүндрэлээс сэргийлэх арга хэмжээ авч байна.