“Бие мянган лан бол нүд есөн зуун лан” гэсэн эртний үгэнд нүд хичнээн чухал болохыг илэрхийлдэг.
Жүн-Ан их сургуулийн эмнэлгийн нүдний тасагт нүдэнд цагаа унах, нүдний торлог бүрхүүл, аньсага, эвэрлэг бүрхүүл, салст бүрхүүл зэрэг нүдний гадна талын эд, нүдний даралт ихсэх өвчин, хүүхдийн нүдний хялар, нүдний гоо сайхны эмгэг зэрэг бүх төрлийн нарийн мэргэжлийн эмчилгээг хийж байна. Нүдний эмгэг судлалын бүх салбарын өндөр ур чадвартай эмч нар хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан орчинд нарийн системтэй үйлчилгээ үзүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.
Хүн амын дунд хөгшрөлт ихээр нэмэгдэж байгаа өнөөгийн нийгэмд нүдний даралт ихсэх, нүдний торлог бүрхүүлийн эмгэг өөрчлөлт, эмчилгээгүй нүдний гадаргууны болон бамбай булчирхай өвчнөөс гаралтай нүдний өвчнүүд нилээд анхаарал татаж байгаагийн хирээр хараа муутай өвчтнүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилго бүхий нүдний хараа нөхөн сэргээх эрдэм шинжилгээний ажлууд идэвхитэй хийгдэж байна.