주메뉴로 가기 본문으로 가기 하단으로 가기
Previous

Цээжний хөндийн эрхтнүүдийн мэс засал

Next
흉부외과메인배너 사진

Уушиг, зүрх судасны мэс заслын тасагт зүрх, уушиг, улаан хоолой, гол судас, уушигны салбан, өрц, гуурсан хоолой зэрэг цээжний хөндийд байрладаг эрхтнүүдийн эмгэг өөрчлөлтийг оношилж, мэс заслын аргаар эмчилдэг бөгөөд ерөнхийд нь зүрх судасны мэс заслын кабинет, уушигны мэс заслын кабинет гэж ангилдаг.

Зүрх судасны мэс заслын кабинетэд зүрхний төрөлхийн болон олдмол өвчин эмгэгээс гадна хөл, гарын судасны эмгэг өөрчлөлтийг мэс заслын аргаар эмчилдэг бол уушигны мэс заслын кабинетэд гуурсан хоолой, уушиг, цээжний хөндийн гялтан, улаан хоолой, уушигны салбан, өрцний эмгэг өөрчлөлт болон пневмотораксийн мэс заслыг хийдэг.