Цөмийн онош зүйн ухаан гэдэг нь цацраг туяаны эм, эмийн бүтээгдэхүүнийг ашиглан хүний биеийн физиологи, эмнэлзүйн оношлогоо, эмчилгээ хийдэг анагаахын шинжлэх ухааны салбар нэгж юм. Ихэвчлэн өвчтэй эрхтэнд эсийн болон молекулын түвшинд цацраг туяагаар дамжуулан эм хийж өвчнийг оношилж, эмчилдэг оношилгоо юм.
Цөмийн онош зүйн тасаг нь тархи, зүрхний өвчний оношлогоо, хавдрын ясны үсэрхийлэл тогтоох болон яс болон элэг цөс, бөөр, бамбай булчирхайн оношилгоо, эмчилгээний үр дүнд үнэлгээ хийхэд ашигладаг цөмийн энергийн эмчилгээний аппарат(SPECT)-аар бүрэн тоноглогдсон байдаг.
Ялангуяа хорт хавдрын эрт илрүүлэг, үсэрхийлэл тогтооход ашигладаг хамгийн орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан PET-CT аппаратыг оношлогоо, эмчилгээнээс гадна судалгааны ажилд идэвхитэй ашиглаж байна.